2. Эрхэм зорилго ба ойрын зорилт:
- · Эрхэм зорилго: Төгөлдөр хуурын боловсролыг мэргэжлийн бус, сонирхогч хүүхэд багачуудын дунд хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, урлагийн үнэ цэнийг өсгөх замаар хүн бүрт суралцах, хамтдаа хөгжих, шударгаар өрсөлдөх боломж бүрдүүлж, хөгжмийн боловсролын үнэ цэнийг таниулан, нийгэмдээ эерэг өөрчлөлт авчрах.
- · Ойрын зорилт: Монгол хүүхдүүдийн төгөлдөр хуурын боловсролыг олон улсын жишигт хүргэж, ур чадвар, бүтээлч хөгжлийг дэмжих, шударга үнэлгээ тогтоон сонгон шалгаруулах замаар тэднийг дэлхийн тавцанд амжилттай төлөөлүүлэн оролцуулах.
3. Гол үйл ажиллагаа:
- · Төгөлдөр хуур сонирхогчдын Улсын хэмжээний шаталсан уралдаан зохион байгуулах (Бүс → Улс → Олон Улс). Манай уралдаан нь мэргэжлийн болон чиг баримжаа олгодог сургуулиудын үйл ажиллагаанаас ангид, зөвхөн сонирхогчдод чиглэсэн байдгаараа онцлог юм.
- · "PIANO LOVERS" өсвөрийн төгөлдөр хуурчдын улсын уралдааныг 5 дэх жилдээ зохион байгуулж, 1000 гаруй идэвхтэй оролцогч, 3000 гаруй төгөлдөр хуур хичээллэгч, 7000 гаруй дэмжигч, 250 гаруй багшийг хамруулж байна.
- · Багш нарт зориулсан мэргэжлийн сургалт, мастер-класс, туршлага солилцох хөтөлбөрийг идэвхжүүлж байна.
- · Бүх төгөлдөр хуур сонирхогчдыг нэгтгэсэн вэб сайт (www.piano.mn
) ашиглаж, ил тод бүртгэлийн систем хөгжүүлж байна.
- · Тэмцээний шүүлтийн апп хөгжүүлж, бодит ур чадвараар хурдан шуурхай үнэлэх боломжийг бүрдүүлсэн.
- · Орон нутгийн сургалтын чанарыг сайжруулах, төвшин тогтоох хөтөлбөр хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
4. Олон улсын уралдаануудын хамтын ажиллагаа:
- · АНУ, Герман, Франц, Португаль, Итали, Хойд Македон, Солонгос, Япон зэрэг орнуудын уралдаануудад оролцож, туршлага хуримтлуулсан. Заримтай нь албан ёсоор хамтарч ажиллаж байна.
- · Япон улсын “Fairy’s Voice“ хөгжмийн төвтэй хамтарч жил бүр Монгол-Япон сурагчдын хамтарсан тоглолтыг Япон улсад зохион байгуулахаар тогтож 2 дахь удаагаа зохион байгуулсан.
- · АНУ-ын "Crescendo International Competition" уралдааны I шатны шалгаруулалтыг 2024 онд Монголд амжилттай зохион байгуулсан. Тус уралдааны II шат нь АНУ-д зохион байгуулагддаг.
- · Олон улсын уралдаанд оролцох сурагчдыг сонгон шалгаруулж, зөвлөн чиглүүлж, шаардлагатай үед хөтөч хийж, танин мэдэхүйн аялалд оролцуулах, аюулгүй, хариуцлагатай буцаж ирэхэд нь анхаардаг.
5. Удирдлага, Хариуцлага, Бодлого:
- · Дотоодын болон Олон улсын уралдаанд оролцох хүүхдүүдийн сонгон шалгаруулалтыг ил тод, мэргэжлийн зарчмаар явуулах, Шүүлтийн программ хангамжийн хөгжүүлэлт, Шүүгчдийн мэргэжлийн ур чадварыг үнэлж ангилах, багш сурагчдын мэдлэг ур чадварыг хөгжүүлэн өсгөх сургалтууд, хамрах хүрээг өргөтгөн гишүүд оролцогчдыг бүртгэлжүүлэх систем зэрэгт гол анхаарлаа хандуулж байна.
- · Монгол Улсын нэрийн өмнөөс Олон улсын уралдаанд оролцох тохиолдолд зохион байгуулалт, хувийн ур чадвар, итгэлцлийг хангасан байх шаардлагыг тавих бөгөөд Холбооны зохион байгуулсан уралдаанаас тэргүүн байрт шалгарсан сурагчдыг эрэмблэн Монгол Улсаа төлөөлөн оролцох үндсэн шалгуурт тооцохоор журам боловсруулан мөрдүүлж байна.
- · Аливаа олон улсын уралдаанд сонирхогч хүүхдүүд маань оролцоход итгэлтэйгээр монгол улсаа төлөөлөх шаталсан шалгаруулалт, зөв системтэй бэлтгэл хангалт, визны бүрдүүлэлт зөвлөгөө, эрсдэлгүй аюулгүй зорчих аяллын туршлага, мөнгө санхүүгийн дэмжлэг зэрэгт хангалтгүй зохицуулалт дутмаг байгаа бөгөөд цаашид эдгээр хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх улам эмх цэгцтэй болгохоор үргэлжлүүлэн ажиллана.
6. Цаашдын зорилго, хамтын ажиллагаа:
-
· Элчин сайдын яамдуудтай харилцан ойлголцол бий болгон, визтэй холбоотой хүндрэл, зөрчлийг урьдчилан сэргийлэх нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч зарим ЭСЯ-тай хамтын ажиллагааг эхлүүлээд байна.
-
· Гадаадын уралдаан зохион байгуулагч нартай албан ёсны гэрээ байгуулж, Монгол улсаа төлөөлөн уралдаанд оролцоход нь зохион байгуулалттай, хариуцлагатай, хяналттай оролцох нөхцөлийг бүрдүүлж байна.
-
· Оролцогчдын бүртгэл, шалгуур, оролцооны үнэлгээг системтэй баримтжуулах.
-
· Шаардлагатай тохиолдолд хувь хүний нууцлалыг хүндэтгэн, холбогдох зөвшөөрөгдсөн мэдээллээр хангаж хамтран ажиллах зэрэгт тохиролцон ажиллаж байна.
-
Монголын Төгөлдөр Хуур Сонирхогчдын Холбоо нь бүх багш сурагч, эцэг эхчүүд, гишүүд дэмжигчид, Элчин сайдын яамд, олон улсын уралдаан зохион байгуулагч, боловсролын байгууллагад нээлттэй бөгөөд монгол хүүхдийн ур чадвар, нэр хүндийг хамгаалах, дэлхийн тавцанд итгэлтэйгээр төлөөлүүлэх бүхий л саналыг дэмжин ажиллана.
Хүндэтгэсэн:
- МТХСХ үүсгэн байгуулагч
- МУСТА С.БАТ-ЭРДЭНЭ